Кюүшюү арлын Кумамото болон Кагошима гэсэн хоёр мужид нөхцөл байдал илүү хүнд байна. Кумамото мужийн Кума гэх гол эргээсээ хальж, ойролцоох суурин газрууд усанд автжээ. Ширүүн борооноос үүдэлтэй үер, хөрсний гулгалтын үеэр амь, насаа алдсан хохирогчдын тоо 15-д хүрсэн байх магадлалтай гэж хэвлэлүүд мэдээлж байгаа ч албан ёсоор батлагдаагүй юм. Үерийн улмаас 200 мянга гаруй хүнийг аюулгүй газар луу нүүлгэхээр байгаагаас гадна гамшигт өртсөн бүс нутаг руу 10 мянган цэрэг илгээхээр болсон байна.

Өнөөдөр буюу ням гарагт Кюүшюү аралд дахин ширүүн бороо орох төлөвтэй байна. Японы Цаг Уурын Төвөөс дээрх бүс нутгуудад өмнө нь ийм хүчтэй бороо орж байсан тохиолдол тун ховор гэдгийг онцолжээ. Үерийн усанд автомашин, байшин урсаж, модод үндсээр булгарч байсан талаар зарим иргэн ярьсан байна. Японы ерөнхий сайд Абэ Шинзо иргэдийг дээд зэргээр сонор сэрэмжтэй байхыг хүсчээ.



| Японы өмнө зүгийн газар нутаг үерт автжээ | ||
| Үзсэн: 930 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.