Алтайн халиун буга төрийн бус байгууллага Төв аймгийн Хустайн нуруунаас 3 дахь ээлжийн илий нутагшуулах ажлыг амжилттай тээвэрлэн Хантайширын нуруунд хүргэлээ. 2016 оноос хойш нийт 42 илий Хантайширийн нуруунд тээвэрлэгдэн иржээ.

Говь-Алтай аймгийн Халиун сумын нутагт ирсэн эхний ээлжийн буган сүрэг эрх дураараа идээшилж байгаа сайхан мэдээг илий маллагч Насанбат бидэнд дуулгасан юм. Тэрээр 2016 оноос хойш тасралтгүй илий маллаж түүний хөдөлмөр зүтгэлийг орон нутаг үнэлж аймгийн хөдөлмөрийн аварга болсон удаатай. Нас бие гүйцсэн бугыг тээвэрлэн нутаг сэлгэхэд багагүй хүндрэл учирдаг байна. Иймд бага насанд нь тээвэрлэн үнээний сүүгээр угжин нарийн өвсөөр тэжээн нутаг орчинд нь дасгаж байгальд амьдрах чадвар суусан цагт нь ижил сүрэгт нь нийлүүлдэг хэмээж байлаа.

Эх сурвалж: Монголын мэдээ сувгийн Говь-Алтай аймаг дахь сурвалжлагч Р.Төмөрчөдөр
| Хустайн нуруунаас Говь-Алтай аймагт III ээлжийн Илийг нутагшуулахаар авчирлаа | ||
| Үзсэн: 1196 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.