Жон Хопкинсийн их сургуулийн тооцооллоор АНУ-д халдвар авагсдын тоо 3.1 саяд хүрснээс гадна 131 мянга гаруй хүн нас бараад байна. Өнгөрсөн мягмар гарагт АНУ-д 60 мянга гаруй халдварын тохиолдол шинээр бүртгэгдэж, нэг өдрийн дотор илэрсэн халдварын тохиолдлын тоо шинэ дээд төвшинд хүрсэн юм.
Ийнхүү АНУ "COVID-19"-ийн халдварын хамгийн том голомт болоод байгаа ч тус улсын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа сургуулиудын хичээлийн шинэ жилийн нээлтийг хойшлуулахгүй байхыг уриалж эхэлсэн байна. Коронвирусний эсрэг тусгай багийг ахалж байгаа Америкийн дэд ерөнхийлөгч Майк Пенсе сургуулиудыг нээх нь тийм ч аюултай шийдвэр биш гэж хэлжээ. Тус улсын сургуулиуд 8 дугаар сарын сүүл, зарим нь 9 дүгээр сарын эхээр хичээлийн нээлтээ хийдэг байна.
Энэ жилийн тухайд шинэ коронавирусний тархалтын улмаас сургууль, цэцэрлэгүүдийн нээлтийг хойшлуулах асуудал хөндөгдөж байгаа бол цагаан ордон эсрэг байр суурийг баримталж байгаа юм. Сонирхуулахад, Америкийн Калифорни болон Техас мужуудад нөхцөл илүү хүнд байна. Дээрх хоёр мужид нэг өдрийн дотор халдварын авагсдын тоо 10 мянгыг давах болжээ.
| АНУ-д халдвар авагсдын тоо 3 саяыг давлаа | ||
| Үзсэн: 677 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.