Мельбурн хотын 5 сая оршин суугчыг нэн шаардлагатай бус тохиолдолд орон гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж эхэлсэн байна. Иргэдийг хөл хорионд байхыг шаардаж байгаа энэхүү арга хэмжээ 6 долоо хоногийн турш үргэлжлэхээр байна. Мельбурн хотын цагдаа нар тогтмол эргүүлд гарч, иргэд хөл хорионы дэг журмыг мөрдөж байгаа эсэхийг шалгах юм.
Австралийн ерөнхий сайд Скот Мориссон Мельбурн хотын оршин суугчдыг зөвхөн гэр бүл, өөрийнхөө төлөө бус харин Австралийн нийт ард иргэдийн төлөө хүнд бэрх үеийг даван туулах ёстой гэдгийг хэлсэн байна. Өнгөрөгч мягмар гарагт Мельбурн хотод шинэ коронавирусний халдварын 191 тохиолдол бүртгэгдсэн юм. Өчигдөр буюу лхагва гарагт 134 хүн "COVID-19"-ээр өвчилсөн болох нь батлагджээ. Ийнхүү Мельбурн хотод "COVID-19"-ийн тархалт нэмэгдэж эхэлсэн учраас дахин хөл хорионд орж байна. Ташрамд дурдахад, Австрали улс дахь нийт халдварын тоо 9000-д дөхөж байгаа бол 106 хүн нас бараад байна.
| АВСТРАЛИ: Мельбурн хотод дахин хөл хорио тогтоолоо | ||
| Үзсэн: 644 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.