ОХУ-ын Москва хотод иргэдийг гудамж, задгай талбайд явахдаа амны хаалт зүүхийг шаардаж байгаа журмыг 7 дугаар сарын 13-ээс хүчингүй болгох юм. Гэхдээ Москва хотын оршин суугчид нийтийн тээврийн хэрэгслээр зорчих, бусад олон нийтийн газраар зочлохдоо амны хаалт зүүсэн байх ёстой гэсэн журам хэвээр мөрдөгдөнө.
Мөн энэ сарын 13-ээс олон нийтийн үйлчилгээ болон аж үйлдвэрлэлийн салбарт оногдуулаад байсан бүх хязгаарлалт цуцлагдаж байна. Ирэх даваа гарагаас эхлэн бүхий л боловсролын байгууллагууд хэвийн горимоор ажиллаж эхэлнэ.
Москва хотод хичээлийн шинэ жилийн нээлтийг уламжлал ёсоор 9 дүгээр сарын 01-нд зохион явуулахаар төлөвлөж байна. Харин 8 дугаар сарын 01-ээс Москва хотод 3 мянгаас цөөн хүний багтаамжтай концертын танхим, кино театр, үзвэрийн газруудыг нээхийг зөвшөөрөх юм. Ташрамд дурдахад, ОХУ-д 707 мянган хүн "СОVID-19"-ээр өвчлөөд байгаагаас 481 мянган нь эдгэсэн байна.
| Москва хотод хязгаарлалтыг 2 үе шаттайгаар дахин сулруулна | ||
| Үзсэн: 737 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.