Хятадын Аньхуй, Жянши болон Жөжян мужид усархаг бороо олон цагаар орсон байна. Энэ үеэр зарим газар нутагт үер бууснаас гадна хөрсний гулгалт ч бий болжээ. Хөх мөрний ойролцоох газрууд үерийн усанд ихээхэн автжээ.
Лхагва гарагийн байдлаар үерийн улмаас 132 хүн ор сураггүй болоод байгаа аж. Дээрх иргэд амь насаа алдсан байх магадлалтай байгаа бөгөөдХубэй мужийн Хуанган хотод болсон хөрсний гулгалтын үеэр 10 орчим байшин нурж, сүйджээ.
Оршин суугчид барилгын нурангид дарагдсан харуусалтай үйл явдлууд болсон байна. Энэ хооронд цаг уурын шинжээчид Хятадын зарим бүс нутгаар ширүүн бороо үргэлжлүүлэн орно гэдгийг анхааруулсан байна.
| БНХАУ: Үерийн улмаас 130 гаруй хүн ор сураггүй болоод байна | ||
| Үзсэн: 908 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.