Шууд Chart

Японы зүүн болон баруун бүс нутгаар ширүүн бороо орно

2020-07-10 12:20:24

Японы баруун болон зүүн зүгийн зарим бүс нутгаар өнөөдөр,  маргааш усархаг ширүүн бороо орно. Зарим бүс нутагт унах хур тунадасны хэмжээ цагт 50 миллиметрийг давахаар байгаа аж.  Ням гарагийн өглөөг хүртэлх 24 цагийн хугацаанд Кюүшюү болон Шикоку арлуудад 300-400 миллиметр  хур тунадас унахаар байгаа бол Токиод 200-300 миллиметр бороо орохоор байна.

Энэ долоо хоногийн эхээр Японы Кюүшюү арлын хэд хэдэн газар нутагт үер буусны улмаас 59 хүн амиа алдаад байгаагаас гадна 16 хүн одоог хүртэл ор сураггүй болоод байгаа.  Энэ байгалийн аюулт үзэгдлийн үеэр хамгийн их хохирол амссан бүс нутгаар Кумамото мужийн Кума гэх тосгон нэрлэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы зүүн болон баруун бүс нутгаар ширүүн бороо орно  
Үзсэн: 1039 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй