Шууд Chart

Элон Маск, Билл Гэйтс нарын твиттер хуудас хакердуулжээ

2020-07-16 11:33:30

Албаны ёсны твиттер хуудас нь хакердуулаад байгаа улс төрчдийн дотор Америкийн экс ерөнхийлөгч Барак Обама болон ирэх 11 дүгээр сарын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас өрсөлдөх Жо Байден нар багтсан байна. 

Харин  тэрбумтангуудын тухайд  “SpaceX” компанийн захирал Элон Маск, “Амазон” компанийн тэргүүн Жефф Безос болон Билл Гэйтс нар багтжээ.  “Майкрософт” компанийг үүсгэн байгуулагч Билл Гэйтсийн твиттер хуудас дээр “Хүн бүр надаас нийгэмдээ хариу барихыг хүсч байна. Одоо цаг нь болжээ.  1000 ам.долларыг над уруу илгээ, би буцаагаад 2000 ам.доллар болгож өгье” гэсэн хуурамч жиргээ тавигдсан байжээ.

Алдартай хүмүүсийн твиттер хуудас дээр  тавигдсан дээрх хуурамч жиргээ  иргэдийг шилжүүлгээ цахим мөнгө буюу биткойноор хийхийг хүссэн  утгатай байсан юм.  Энэхүү хуурамч жиргээнд итгэж хэчнээн хүн дижитал мөнгөн тэмдэгтээ үл мэдэгдэх данс уруу хийсэн нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Ямартай ч твиттер компанийн зүгээс яаралтай хариу арга хэмжээг авч, алдартнуудын цахим хуудас дээр тавигдсан хуурамч жиргээнүүдийг устгажээ.  Энэ үйл явдалтай зэрэгцэн Твиттерийн аюулгүй байдлын асуудал дахин сөхөгдөж, шүүмжлэлд өртөж эхлээд байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Элон Маск, Билл Гэйтс нарын твиттер хуудас хакердуулжээ   
Үзсэн: 639 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй