Япон Улс коронавирусний цар тахлын улмаас зогсоогоод байсан зарим олон улсын нислэгүүдээ удахгүй шат дараатай сэргээж эхлэхээр төлөвлөж байгаа талаар тус улсын Засгийн газрын эх сурвалж мэдээлж байна. Хилээ нээх орны дотор Монгол Улс багтсан байна.
Коронавируст цар тахлын тархалт, халдварыг амжилттай таслан зогсоож, тогтоон барьж байгаа улс орнуудаас эхлээд бид олон улсын нислэгээ үе шаттайгаар эхлүүлэхээр төлөвлөж байна гэж Японы гадаад хэргийн сайд Тошимицү Мотеги мэдээлсэн байна.
Япон Улс нь коронавирусний тархалтыг хязгаарлах зорилгоор дэлхийн 129 орны иргэдийг хилээрээ нэвтрүүлэхийг хориглоод байгаа юм. Мөн сүүлийн 14 хоногт дурдсан 129 улсаар дамжин өнгөрсөн, зорчсон бусад улсын иргэд ч мөн Япон руу нэвтрэх боломжгүй юм байна.
| Япон Улс есдүгээр сараас монголчуудад хилээ нээхээр төлөвлөж байна | ||
| Үзсэн: 740 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.