Өнөөдрийн байдлаар ОХУ-д “Ковид-19”-ийн эсрэг вакциныг эмнэлзүйн туршилтын 2-р үе шатанд шилжүүлээд байна. Энэхүү 2-р шатны туршилт 08-р сарын 03-нд дуусч, вакциныг 3-р шатны буюу хүн дээр туршиж эхлэх юм. Оросын Шууд Хөрөнгө Оруулалтын Сангийн тэргүүн Кирилл Дмитриев телевизэд ярилцлага өгөх үеэрээ, “Оросын вакцины эмнэлзүйн туршилтын 3-р үе шат бусад орнуудынхаас илүү богино хугацаанд явагдаж дуусахаар байна” гэдгийг онцолсон юм.
Өөрөөр хэлбэл, дэлхий дахины хэмжээн дэх “Ковид-19” халдварын эсрэг анхны вакциныг Орос улс гаргаж магадгүй байна. Шууд Хөрөнгө Оруулалтын Сангийн урьдчилсан тооцоогоор 2020 онд ОХУ-д 30-50 сая тун вакциныг үйлдвэрлэхээр байгаа юм. ОХУ-ын иргэдийг коронавирусний эсрэг шинэ вакцинжуулалтад хамруулах ажил 2021 оны эхээр явагдаж дуусах магадлалтай талаар мэдээлэл мөн гарч байна.
| ОХУ-ын вакцины туршилт бусад орноос түрүүнд дуусч магадгүй байна | ||
| Үзсэн: 771 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.