Өнгөрөгч 06-р сарын 11-нд Бээжин хотын нэгэн бөөний худалдааны төвд шинээр голомтод халдвар дэгдэж, Хятад улсад “Ковид-19” халдварын хоёр дахь давлагаа эхэлж магадгүй гэсэн айдас, болгоомжлол бий болоод байсан юм. Харин Бээжингийн удирдагчид халдварыг зогсоох арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлсэн юм.
Үүний үр дүнд өнгөрсөн 10 гаруй хоногийн дотор Бээжин хотод дотоодод нь халдвар дамжсан тохиолдол бүртгэгдсэнгүй. Бээжин хотод дахин халдвар дэгдсэнээс хойш 330 гаруй хүн “Ковид-19”-ээр өвчлөөд байсан ч сүүлийн өдрүүдэд халдвар илэрсэнгүй.
| Бээжинд дотоодод нь халдвар бүртгэгдээгүй 11 өдөр болжээ | ||
| Үзсэн: 751 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.