Өнгөрөгч 03-р сард НҮБ-аас цар тахалтай тэмцэхэд 2 тэрбум ам.долларын тусламж үзүүлэх хүсэлт гаргаж байсан юм. Тэгвэл одоо тус байгууллагаас 10 тэрбум ам.долларын дэмжлэг хэрэгтэй байгаагаа илэрхийллээ. Дээрх мөнгийг ядуу, буурай мөн дайн сөргөлдөөнтэй байгаа улс орнуудад тусламж үзүүлэхэд зориулахаар төлөвлөж байгаа юм. “Ковид-19” халдварын дэгдэлт буурай, хөгжиж буй орнуудын иргэдийн амьдралд тун хүндээр тусч байна. НҮБ-аас чинээлэг, өндөр хөгжилтэй орнууд өөрсдийнхөө эдийн засгийг хамгаалах бодлого, хөтөлбөрийг эрчимтэй хэрэгжүүлж, тусламж, дэмжлэг хэрэгтэй байгаа буурай орнуудыг үл ойшоож байна гэдгийг хэлсэн байна.
Шаардлагатай арга хэмжээг авахгүй бол дэлхий дахины хэмжээнд олон сая хүн хоол хүнсний гачигдалд орохоор байна. НҮБ-аас энэ оны эцэс гэхэд “Ковид-19” халдварын тархалтаас үүдэн 265 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэхээр байгааг анхааруулж байна.
| 2020 оны эцэс гэхэд 265 сая хүн өлсгөлөнд өртөхөөр байна | ||
| Үзсэн: 749 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.