Шууд Chart

Монгол залуус Солонгосын аялал жуулчлалын сурталчилгааны шинэ дүр төрхийг илэрхийлж байна

2020-07-18 12:10:55

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: БНСУ-аас манай сурвалжлагч Э.Ижилболд Монгол залуус Солонгосын аялал жуулчлалын сурталчилгааны нүүр царай болсон тухай мэдээг ирүүллээ. Сүүлийн үед БНСУ-ын Хүнс, хөдөө аж ахуйн яам болон Хөдөө аж ахуйг дэмжих төвөөс орон нутгийн аялалыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарлаа хандуулж байна. Орон нутгийн аялалыг хөгжүүлэхийн тулд Солонгост амьдардаг гадаад иргэдийг сонгон шалгаруулж хөдөө орон нутаг, газар тариагаа сурталчлах нүүр царайгаа болгож байгаа юм.

Ингэснээр цахим орчинг ашиглан дэлхийн улс орнуудад Солонгос орны хөдөө орон нутгийн аялал жуулчлалыг сурталчлах боломжтой болж байгаа юм. Энэ удаа БНСУ-ын хөдөө орон нутаг, газар тариаланг сурталчлахаар 13 орны 20 залуу шалгаран үлдсэний дотроос манай улсын 3 иргэн тэнцсэн байна. 2019 оны байдлаар БНСУ 17 сая 500 мянган жуулчин хүлээн авсан байна.

Жил ирэх тусам Солонгос Улсыг зорих жуулчдын тоо эрс нэмэгдсээр байна. Судалгаанаас авч үзэх юм бол жуулчид ихэнх цагаа Сөүл хотод өнгөрүүлдэг байна./2020.07.17/

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Монгол залуус Солонгосын аялал жуулчлалын сурталчилгааны шинэ дүр төрхийг илэрхийлж байна  
Үзсэн: 481 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй