"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Архангай аймгийн Өлзийт сумын Дөрвөлжин хэмээх газраас манай улсын археологичид Хүннү гүрний нийслэл Луут буюу Лун-Чен хотыг илрүүлсэн байна. "Улаанбаатарын Их Сургууль"-ийн доктор, дэд профессор, археологич Т.Идэрхангай тэргүүтэй баг Луут хотыг илрүүлэх судалгааны ажлыг 10 гаруй жилийн туршид хийж, эрэл хайгуулыг хийж байсан.
Одоогоор тус газарт малтлагын ажил өрнөж байна. Эртний сурвалж бичигт Монгол орны Хангайн нуруунд Луут хот бий гэснээс өөр баримжаагүй өнөөг хүрсэн. Тус хот давхар хэрэмтэй, хүний гараар байгуулсан усан сантай, барилгын дээврийн чимэглэл болох нүүр вааран дээр "ТЭНГЭРИЙН ХҮҮ ШАНЬЮЙ" гэсэн эртний ханзаар бичсэн бичээстэй байгаа нь Луут хот мөн болохыг гэрчилжээ.
| Хүннү гүрний нийслэл Луут хотыг илрүүлжээ | ||
| Үзсэн: 1996 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.