АНУ-ын халдварт өвчний тэргүүлэх шинжээч Энтони Фаучи “Мужийн болон орон нутгийн захирагчид иргэдийг амны хаалт зүүхийг боломжийнхоо хэрээр шахаж, шаардах ёстой” гэсэн байр суурьтай байгаа юм. Тэрбээр “Амны хаалтыг хэрэглэх нь маш чухал. Хүн бүр зүүх ёстой” гэсэн байна.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп америкчуудыг амны хаалт зүүхийг албадахгүй гэдгээ илэрхийлжээ. Тэрбээр хүмүүс асуудалд өөрийнхөөрөө хандах эрхтэй гэсэн юм. Цагаан ордны тэргүүн өөрөө амны хаалт зүүхгүй гэдгээ илэрхийлж, амны хаалтгүйгээр олон нийтийн өмнө ил гарч байсан.
Гэвч саяхнаас буюу өнгөрсөн бямба гарагт тэрбээр анх удаагаа амны хаалт зүүж, олны өмнө гарсан юм. АНУ-д амны хаалт зүүхийг албадах ёстой юу, үгүй юу гэдэг асуудлыг улстөржүүлж байгааг олон улсын зарим хэвлэл онцолж байна.
| Дональд Трамп: Америкчуудыг амны хаалт зүүхийг албадахгүй | ||
| Үзсэн: 669 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.