Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Бид Их Британид ямар этгээдүүд цахим халдлага явуулах гэж оролдсоныг мэдэхгүй. Энэхүү хэрэг явдалтай ОХУ ямар ч холбоогүй гэдэг нь маш тодорхой юм. Оросын мэдээллийн бааз, байгууллагууд уруу чиглэсэн кибер халдлагатай бид байнга тулгардаг. Цахим халдлага нийтлэг болсон учраас манай холбогдох байгууллагууд ийм зүйлд үргэлж бэлтгэлтэй байж ирсэн. Оросын эсрэг ор үндэслэлгүй гүтгэлгийг бид эрс няцааж, эсэргүүцэж байна" гэж мэдэгдлээ.
Барууны зарим тагнуулын байгууллагын мэдээллээр "APT29" гэх нэр бүхий хачерчдын групп “Ковид-19”-ийн эсрэг вакцин гарган авахаар ажиллаж байгаа институц, судалгааны байгууллагад уруу цахимаар халдах гэж оролдсон байна. "APT29"-тэй төстэй хакерчдын групп 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр явагдсан кибер халдлагад оролцож байжээ.
Барууны зарим орон дээрх бүлэглэлүүд Оросын тагнуулын байгууллагатай хамтран ажилладаг гэж хардаж ирсэн бол, Кремлийн зүгээс удаа дараа няцаасаар байгаа юм.
| Дмитрий Песков: Оросын эсрэг ор үндэслэлгүй гүтгэлгийг эрс няцааж, эсэргүүцэж байна | ||
| Үзсэн: 1625 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.