Өнгөрсөн лхагва гарагийн орой Минскийн ойролцоо Беларусийн тусгай албадынхан ОХУ-ын 32 иргэнийг баривчилж саатуулсан байна. Беларусийн тусгайгийнхан тэднийг хувийн цэрэг дайны зорилготой Вагнер компанийн хөлсний дайчид гэж баталж байна. Мөн 14-ийг нь Украины зүүн нутагт дайтаж явсан гэж үзэж байгаа аж.
Мөн өдөр Беларусийн өмнөд нутагт тэдний нэг болох Оросын нэг иргэнийг баривчилсан байна. Беларусийн аюулгүйн зөвлөлийн төрийн нарийн бичгийн дарга Андрей Равков Минскт саатуулсан Оросын иргэдийг террорист халдлага үйлдэхээр завдсан хэмээн сэжиглэн эрүүгийн хэрэг үүсгээд байгааг мэдээлсэн юм. Минск дэх ОХУ-ын Элчин сайдын яам Беларусийн гадаад хэргийн яамнаас Оросын иргэдийг баривчилсан тухай албан бичгийг хүлээн авчээ.
Үүнтэй холбоотойгоор ОХУ-ын Элчин сайд Беларусийн гадаад хэргийн яаманд уулзалт хийхээр товлосон байна.

| Минскт ОХУ-ын 32 иргэнийг баривчлан саатууллаа | ||
| Үзсэн: 610 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.