Өнөөдрийн байдлаар "Ковид-19"-ийн тархалтыг зогсоохын тулд дэлхийн ихэнх улс орны засгийн газар боловсролын байгууллагуудын танхимын сургалтыг түр хугацаагаар хаагаад байгаа билээ. ЮНЕСКО-гийн сүүлийн мэдээгээр дэлхийн 106 оронд улс орон даяар болон хэсэгчилж танхимын сургалтыг хаагаад байна. Гэхдээ зарим улс орнууд халдвар хамгааллын өндөржүүлсэн арга хэмжээн дор хичээл сургалтын үйл ажиллагаагаа сэргээж байна.
Индонез улсад л гэхэд шинэ коронавирусний халдвараас сэргийлэхэд чиглэгдсэн бүхий л арга хэмжээг боловсролын байгууллагуудад авч байна. Тухайлбал, Багш сурагчид төдийгүй эцэг эхчүүд сургуульд ирэхдээ заавал амны хаалт зүүсэн байх ёстой гэж шаардаж байгаа юм байна. Мөн сурагч бүрийн халууныг сургууль руу орохоос нь өмнө хэмжиж, гарыг нь сайтар ариутгаж байна.
Мөн боловсролын байгууллагууд анги танхимд байнга халдваргүйжүүлэлт хийж, ширээ бүрийг хуванцар хаалтаар тусгаарлан зай барих зорилгоор нэг ширээнд нэг сурагчийг л суулгаж байна. Хичээлийн хуваарь мөн өөрчлөлт оруулж цагийг нь багасгасны дээр завсарлагаар гадаа тоглохыг нь хоригложээ.
Индонез улсад өнгөрсөн 3-р сараас танхимын сургалтыг хориглоод байсан юм. Харин өнгөрсөн 13-ны өдрөөс шат дараатайгаар хичээл сургуулиа нээж эхэлсэн байна.
| Индонез улсад бага сургуулиудын танхимын сургалт эхэллээ | ||
| Үзсэн: 919 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.