Өнгөрсөн сарын 15-нд "твиттер" цахим халдлагад өртсөн юм. АНУ-ын нэр нөлөө бүхий улс төрчид болон бизнесменүүдийн цахим хуудсан дээр бага хэмжээний хандив өгөөд хэд хэд нугалж буцаан авахыг санал болгосон хуурамч жиргээ тавигдсан. Тэгвэл энэхүү халдлагыг үйлдсэн этгээдүүдийг илрүүлсэн тухай олон улсын хэвлэлүүд дамжуулж байна.
Алдартай хүмүүсийн "твиттер" хуудсыг хакердсан хэрэгт 17-22 насны гурван хүнийг буруутгаад байна. АНУ-ын Хууль зүйн яамнаас баасан гарагт өгсөн мэдээллээр кибер халдлага үйлдэгчдийг цахим залилан болон зохион байгуулалттай гэмт хэрэгт буруутгажээ.
Дээрх гурван сэжигтний хоёр нь АНУ-ын Флорида мужид амьдардаг бол нөгөө нь Их Британийн иргэн юм байна. Гэмт этгээдүүд дээрх халдлагыг явуулж, 100 мянга гаруй ам.долларын биткойныг цуглуулж чадсан байна. Энэхүү халдлагад АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама, Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Жое Байден болон "Майкрософт"-ийг үүсгэн байгуулагч Билл Гэйтс тэргүүтэй олон хүний "твиттер" хуудас өртжээ.
| "Твиттер"-ийг хакердсан этгээдүүдийг илрүүлжээ | ||
| Үзсэн: 826 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.