Шууд Chart

Европын зарим оронд хэт халж байна

2020-08-02 14:06:55

Европын зарим оронд хэт халж эхлээд байна. Африкийн халуун агаар Европт хүрч, зарим бүс нутаг дахь халууны хэм эрс нэмэгджээ. Баасан гарагт Францын нийслэл Парист +40 хэм хүрч халсан бол Испанийн нийт 11 хотод халууны хэм мөн л +40 дөхөж очсон байна.

Испанийн нийслэл Мадрид хотод +39 хэмд хүрч халсан нь өнгөрсөн жилүүдэд ажиглагдаагүй үзэгдэл болжээ. Мадрид хотын зарим иргэн халууны үеэр амны хаалт зүүж явах нь тун бэрх байгаа талаар гомдоллосон байна. Өнгөрсөн зун Европын зарим бүс нутагт халууны хэм +40 хэмийг давж, шинэ дээд түвшинд хүрсэн юм. Парис хотод +42.6 хэм хүрч халсан нь өнгөрсөн 70 гаруй жилийн туршид бүртгэгдэж байгаагүй онц ноцтой үзэгдэл болсон юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европын зарим оронд хэт халж байна   
Үзсэн: 1403 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй