Шууд Chart

Өвөрхангайчууд хог тээврийн автомашины шинэчлэл хийжээ

2020-08-05 09:32:34

Өвөрхангай аймгийнхан "Соёлтой иргэн-Цэвэр хот" зорилтот жилийн хүрээнд хог тээврийн автомашины шинэчлэл хийжээ.

Арвайхээрийн иргэдийг эрүүл цэвэр орчинд амьдрах дадалд хэвшүүлэх, хог хаягдлаа ангилан ялгаж дахин боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлэх зэрэг хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор энэ оныг "Соёлтой иргэн-Цэвэр хот" зорилтот жил болгон зарласан билээ.

Энэхүү ажлын хүрээнд Арвайхээр тохижилт үйлчилгээний газрын хог тээврийн автомашины парк шинэчлэлтийг бүрэн хийж дуусгасан байна.

Дээрх хог ачилтын машинуудад тохирсон 10 тоннын хогийн савыг найман байр тутамд нэгийг суурилуулснаас гадна гэр хорооллын айлуудын хогийг зориулалтын өргөгчөөр иргэдийн оролцоогүйгээр хогний машинд ачих боломжтой болж байгаа юм.

Мөн иргэдийг хогоо ангилан ялгаж сургахад зориулж орон нутгийн хөгжлийн сангийн 60 гаруй сая төгрөгийн хөрөнгөөр Арвайхээрийн 13 багийн 150 дэлгүүрийн гадна талбайд ангилан ялгах дунд оврын хогийн савыг байрлуулжээ.

Улс, орон нутгийн төсвөөр энэ мэтчилэн олон ажлуудыг хэрэгжүүлж байгаа учир иргэдийг хогоо эх үүсвэр дээр нь ангилан ялгаж хэвших, цаашлаад гудамж талбайд хогоо хаяхгүй зориулалтын хогийн саванд хаяж хэвшихийг Арвайхээр хотын захирагчийн албанаас уриалж байгаа юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өвөрхангайчууд хог тээврийн автомашины шинэчлэл хийжээ   
Үзсэн: 1031 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй