Шууд Chart

2020-2021 оны хичээлийн жилд бүх их, дээд сургууль сургалтын төлбөрөө нэмэхгүй байхаар тогтжээ

2020-08-06 15:06:29

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэг, МСҮТ, их дээд сургуулиудын төлбөрийг сар болон улирлаар төлж болох зохицуулалтыг хийнэ гэдгээ мэдэгдсэн. Энэ жил 150 мянга орчим оюутан их, дээд сургуульд суралцана. 2020-2021 оны хичээлийн жилд бүх их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэхгүй байхаар тогтсон байна. 2020-2021 оны хичээлийн жилд төрийн өмчийн 142, төрийн бус өмчийн 124 сургууль үйл ажиллагаа явуулах төлөвтэй байгаа юм. Харин ерөнхий боловсролын төрийн өмчийн 140, төрийн бум өмчийн 117, нийт 257 сургууль үйл ажиллагаа явуулна.

Нийтдээ 8906 бүлэгт 292458 суралцагч хамрагджээ. Үүнээс бага боловсролын түвшинд 162284, суурь боловсролын түвшинд 88729, бүрэн дунд боловсролын түвшинд 41445 суралцагч хамрагдсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

2020-2021 оны хичээлийн жилд бүх их, дээд сургууль сургалтын төлбөрөө нэмэхгүй байхаар тогтжээ  
Үзсэн: 2291 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй