Шууд Chart

Бейрут хотын иргэд эрх баригчдаа буруутгаж байна

2020-08-07 10:04:18

Бейрут хотын иргэд энэхүү дэлбэрэлтэд эрх баригчдын хайнга үйлдэл, авилгад идэгдсэн байдлыг буруутгаж, уур бухимдлаа илэрхийлж байна.

Бейрут хотын усан боомтын агуулахад хадгалагдаж байсан 2750 тонн химийн бодис дэлбэрсний улмаас амиа алдсан хүний 137-д хүрч, 5000 хүн гэмтэж, бэртээд байна. Мөн одоог хүртэл олон арван хүн ор сураггүй байгаа гэдгийг албаныхан хэлж байна. Ливан төдийгүй Бейрут хотын иргэд эрх баригчдын хайнга үйлдэл, авилга, муу удирдлагаас үүдэн энэ осол болоод байгааг учирлажээ. Газар тариалангийн салбарт бордоогоор ашиглагддаг аммоний нитрат гэх тэсрэх аюултай химийн бодис хотын усан боомтын агуулахад 6 жил хадгалагдсан байна. Энэ дэлбэрэлтээс үүдэн 300 мянган хүн орон гэргүй болоод байгааг Бейрут хотын дарга учирлажээ.  

Европын холбоо, ОХУ, Турк, Иран болон Катар тэргүүтэй орнууд Ливанд тусламж бараа, бүтээгдэхүүн илгээгээд байна. Мөн Францын ерөнхийлөгч Бейрут хотод өнөөдөр айлчилж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Бейрут хотын иргэд эрх баригчдаа буруутгаж байна  
Үзсэн: 967 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй