Фэйсбүүк компани “Инстаграм”-д цоо шинэ цэсийг суулгаад байгаагаа мэдээлсэн байна. "Reels" гэх цэсний тусламжтайгаар Инстаграм хэрэглэгчид янз бүрийн эффект, дууг ашиглан 15 секундийн видео бичлэг хийж бусадтай хуваалцах боломжтой.
Сонирхуулахад, Америкийн ерөнхийлөгч “TikTok”-ын АНУ-д дахь үйл ажиллагааг хориглох талаар ярьж байгаа бол “Майкрософт” компани “TikTok”-ийн АНУ дахь үйл ажиллагааны эрхийг худалдан авахаар хэлэлцэж байгаа юм.
| Фэйсбүүк “TikTok”-той өрсөлдөхүйц видео бичлэгийн цэсийг танилцуулж байна | ||
| Үзсэн: 662 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.