Шинэ Зеланд улсад дотоодод халдвар дамжаагүй 100 өдөр өнгөрөөд байна. Тус улсад дотоодод халдвар дамжсан хамгийн сүүлийн тохиолдол тавдугаар сарын 1-нд бүртгэгдсэнээс хойш дахин илрээгүй байна. Шинэ Зеланд улс цар тахлын эсрэг тун амжилттайгаар тэмцэж буй орнуудын нэгэн жишээ болоод байна.
Тус улсад халдварын анхны тохиолдол хоёрдугаар сард бүртгэгдсэнээс хойш өнөөг хүртэл нийт 1200 гаруй хүн л "COVID-19" халдвараар өвчилж, 22 хүн нас баржээ. Хөл хориог бүхлээр нь цуцлаад байгаа ч дахин халдвар дэгдэх эрсдэлтэй байгаа гэдгийг Шинэ Зеландын Ерөнхий сайд сануулж байгаа юм.

| Шинэ Зеланд улсад дотоодод нь халдвар бүртгэгдээгүй 100 өдөр өнгөрлөө | ||
| Үзсэн: 934 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.