АНУ-ын Нью-Йорк мужийн Рочестер хотын захирагч Лавли Уоррен болон тус хотын цагдаагийн газрын дарга Ларон Синглтери нар албан тушаалаасаа огцрох төлөвлөгөөгүй байгаагаа мэдэгдсэн байна. Тэд өчигдөр орон нутгийн телесувгуудаар дамжуулан үзүүлсэн хэвлэлийн бага хурлын үеэр ийнхүү мэдэгдсэн юм.
Рочестерт өнгөрсөн 3-р сард өнгөт арьст залуу цагдаа нарт амиа алдсан хэрэг гарсныг гэр бүлийнхэн нь өнгөрсөн 7 хоногт мэдээлсэн юм. Үүнтэй холбоотойгоор тус хотод олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж хотын захирагч, цагдаагийн дарга нарыг албан тушаалаасаа огцрохыг шаардаж байгаагаа илэрхийлэгчид цөөнгүй гарах болсон юм. Тиймээс хотын удирдлагууд хэвлэлийн бага хурал хийж энэ талаарх байр сууриа илэрхийлсэн байна. Өнгөрсөн 3-р сарын 23-нд өнгөт арьст Дэниел Прудийг цагдаагийнхан баривчлах үеэр гэмтээж эмнэлэгт хүргэсэн юм байна.
Гэвч тэрээр эмнэлэгт нас барсныг ар гэрийнхэн нь ийнхүү сүүлд олон нийтэд мэдээлсэн юм. Түүнийг баривчлахад оролцсон цагдаагийн 7 ажилтанг ажлаас нь халсан ч жагсагчид арьс өнгөөр гадуурхах үзлийг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн жагсаал цуглаанаа үргэлжлүүлсээр байгаа юм.
| Рочестер хотын захирагч албан тушаалаасаа огцрохгүйгээ мэдэгдлээ | ||
| Үзсэн: 657 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.