Британийн Бирмингем хотод өнгөрсөн шөнө нэгэн этгээд халдлага үйлдсэний үйлдсэний уршгаар нэг хүн амь насаа алдаж 7 хүн гэмтэж бэртсэн байна. Хотын цагдаагийн газраас мэдээлснээр гэмтэж шархадсан хүмүүсээс 2-ийнх нь биеийн байдал онц хүнд байгаа юм байна.

Цагдаагийнхан хэргийн газрыг бүслэн хааж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаагийн дээр өндөржүүлсэн харуул хамгаалалтад гарсан байна. Халдлагыг нэг хүн үйлдсэн гэж таамаглан эрэн сурвалжилж байгаа юм байна. Мөн терроризмтой холбоотой гэж үзэх үндэслэл илрээгүйг мэдэгдэж байна. Гэмт этгээд хутгаар зэвсэглэн гудамжаар явж байсан хүмүүс рүү гэнэт дайрсан байна. Тэрээр хотын төв гудамжаар 2 цагийн туршид явж таарсан хүмүүс рүү дайрч байжээ.
Харин үүнийхээ дараа хэргийн газраас оргон зугтаж амжсан байна. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон хэргийн газар ажиллаж байгаа шуурхай албаны ажилтнуудад юуны түрүүнд талархал илэрхийлсэн байна. Мөн энэ халдлагад өртөж амиа алдсан хүний ар гэрийнхэн болон гэмтэж шархадсан хүмүүст харамсаж буйгаа илэрхийлсэн байна.
Хотын цагдаагийн газрын дарга харин Ковид-19-ийн цар тахлаас болж хүмүүсийн сэтгэцэд өөрчлөлт орж байгаа учир хүчирхийлэл цаашид ч гаарч болзошгүйг анхааруулсан байна. Хэдийгээр энэ хэрэгтэй холбоогүй ч сүүлийн үед залуус хүчирхийлэл үйлдэх нь ихсэж байгааг сануулсан байна.
| Бирмингемд гарсан халдлагын уршгаар нэг хүн амиа алджээ | ||
| Үзсэн: 576 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.