Японы баруун өмнөд нутгийн Хайшэнь нэртэй далайн хар шуурга дайран өнгөрөөд байна. Байгалийн энэ гамшгаас болж энэ бүс нутагт дотоодын нийт 579 нислэгийг цуцалж хойшлуулахад хүрсэн байна.
Кюшю Сикоку болон баруун Хоншю арал дээрх нисэх онгоцны буудлын цагийн хуваарь ийнхүү өөрчлөлт оруулсан байна. Хар салхи дайран өнгөрч байгаатай холбоотойгоор Кюшю арал дээр хурдны галт тэрэгний хөдөлгөөний бүрэн зогсоосон бол энгийн галт тэрэгний хөдөлгөөний хуваарьт өөрчлөлтүүд оруулсан байна. Хайшэнь хар салхи өнөөдөр 40 км цагийн хурдтайгаар Японоос Солонгосын хойгийг чиглэн урагшилж байна. Салхины хурд төвдөө секундэд 60 метрт хүрч байгааг мэргэжилтнүүд мэдээлж байна.
Цаг уурчид хар салхийг дагалдан хүчтэй аадар бороо орж, салхины хурд ч эрс нэмэгдэж байгааг анхааруулж байна. Японы баруун өмнөд нутгийн Миядзаки мужийн 100 гаруй мянган оршин суугчид аюулгүй газар руу түр шилжин нүүхийг зөвлөмж болгосон байна.
| “Хайшэнь” хар салхи Японы баруун өмнөд нутгийг дайран өнгөрчээ | ||
| Үзсэн: 1230 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.