Шууд Chart

Минскийн хууль сахиулагчид 194 жагсагчийг саатуулан хорьжээ

2020-09-08 12:25:52

Беларусийн хууль сахиулах байгууллагынхан  өчигдөр Минск хотод болсон эсэргүүцлийн жагсаал  цуглаанд оролцогчдоос 194-ийг нь баривчилсан байна. Хүний эрхийн байгууллагынхны мэдээлж байгаагаар баривчлагдсан хүмүүсийн дотор сөрөг хүчнийхний эмхлэн байгуулсан зөвлөлдөх  зөвлөлийн гишүүн Андрей Егоров, олон нийтийн экологийн нэгдэл Экодомын удирдагч Ирина Сухий нар байгаа юм байна.

Өчигдөр Минск төдийгүй Беларусийн бусад томоохон хотуудад ч эсэргүүцлийн жагсаал болсон. Брест хотод болсон жагсаалын үеэр мөн л 30 гаруй хүнийг баривчилж хорьсон мэдээтэй байна. Гродно Могилев, Витебск, Баранович хотуудад ч баривчилгаа явуулжээ. Беларусийн дотоод хэгийн яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Ольга Чемоданова 100 гаруй хүнийг хорьж  саатуулсан тухай мэдээлсэн байна. Беларусийн хотуудад болсон эв нэгдлийн марш нэртэй  эсэргүүцлийн жагсаалд нийт  100 гаруй мянган хүн оролцсон тухай сөрөг хүчнийхэн мэдэгдсэн юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Минскийн хууль сахиулагчид 194 жагсагчийг саатуулан хорьжээ  
Үзсэн: 1325 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй