Украины зураач Анатолий Бойко өндөгний хальсаар алдарт Фабержегийн бүтээлүүдтэй эн зэрэгцэхүйц урлагийн бүтээл туурвиж байна. Өдгөө 45 настай түүнийг хэдийн Волынийн Фаберже хэмээн цоллодог болжээ.
Тэрээр олон төрлийн шувууны өндөгний хальсыг металл чимэглэл, хув, үнэт чулуу, Сваровский шигтгээ зэргийг ашиглан чимэглэдэг байна. Гэхдээ дан ганц тахианы биш цацагт хяруул, галуу, тэмээн хяруулын ч өндгийг ийнхүү урлагийн хосгүй бүтээл болгон хувиргадаг байна. Улаан өндөгний баярт зориулж урладаг түүний энэ бүтээлүүдийг Украины гиннесийн дээд амжилтын номонд ч бүртгэсэн байна. Эхлээд өндгөө шаазангаар чимэглэдэг байсан бол сүүлд нь өөрийн гэсэн технологи гарган авч бүх төрлийн металл, үнэт чулуугаар чимэглэж сурчээ. Түүний бүтээлүүдийг Украинчууд төдийгүй Англи, Канад, Польшийн цуглуулагчид захиалж худалдан авдаг болсон байна. Гол нь Анатолий Бойко зураг загвар урьдчилан гаргадаггүй. Бүхнийг урлах явцдаа л сэдэвлэж, зохиож чимэглэдэг гэдгээ ярьж байна.
| Украины зураач өндөгний хальсаар урлагийн гайхалтай бүтээлүүд туурвиж байна | ||
| Үзсэн: 705 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.