Шууд Chart

Цар тахлын дараах дэлхийн эдийн засгийн сэргэлт удаашрах төлөвтэй байна

2020-09-09 10:06:36

Дэлхийн  эдийн  засаг   шинэ коронавирусний цар  тахлын  болж  учирсан   хохирлын  дараа  харьцангуй  сэргэж  байгаа ч  энэ үйл  явц  хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалж  удаашрах төлөвтэй байна. Ийм таамаг  урьдчилсан төлөв  байгааг  Блүүмберг  агентлагийн санал асуулгад   оролцсон шинжээч мэргэжилтнүүд  илэрхийллээ.  Мэргэжилтнүүд юуны түрүүнд   коронавирусний вакцин гарган авахаас өмнө   энэ  өвөл  халдварын тархалт   дахин эрчимжиж  магадгүй  байгаа нь   дэлхийн эдийн засгийн  сэргэлтийн явцыг  удаашруулна гэж  үзэж байгаа аж.

Түүнчлэн   эдийн засгийг  сэргээх  хөтөлбөрүүдийг  хугацаанаас нь өмнө  дуусгах нь,  АНУ ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Вашингтон Бээжингийн харилцаа  хурцдаж  болзошгүй  зэрэг нөхцөл  байдал   эдийн засаг, санхүүгийн сэргэлтийг хойш  татна гэж тодорхойлж  байна.  Блүүмбергийн нийтлэлд  бичсэнээр өнөөдөр  дэлхийн  улс  орнууд  эдийн  засгаа  дэмжих  хөтөлбөрт  20 орчим их наяд  ам.доллар  хэдийнээ  зарцуулчхаад байгаа юм байна. мөн тодорхой үр дүн гарч байгааг АНУ-д ажилгүйдлийн түвшин буурсан,  Хятадын эдийн засаг  тогтвортой  сэргэж  байгаа,  ХБНГУ-д  аж үйлдвэрлэлийн  хэмжээ өсч  буй  зэрэг   баталж   байгааг  тэмдэглэсэн.

Гол нь   шинжээч мэргэжилтнүүд   улс орнуудын эрх баригчдыг  энэ мэт   хөтөлбөрүүдээ үргэлжлүүлэх нь  чухал байгааг   онцолж  байна. Брукингсийн хүрээлэн, Австралийн  үндэсний их сургуулийн шинжээч Уорик Маккиббин  2025  он гэхэд Ковид 19  цар тахлаас болж  дэлхийн эдийн засагт  35  их наяд  ам.долларт  хүрч  болзошгүй  гэж  тооцоолсон. Түүнчлэн тэрээр цар тахлаас  сэргийлэх  вакцин  гарлаа  ч  дэлхий нийтэд  тараах  хүртэл  тодорхой  хугацаа  шаардагдана. Харин  дэлхийн хүн амын  ихэнх  хувь нь   вакцин хамрагдсаны  дараа л  эдийн засгийн   хор  уршиг  буурч  эхэлнэ  гэж   үзэж  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Цар тахлын дараах дэлхийн эдийн засгийн сэргэлт удаашрах төлөвтэй байна  
Үзсэн: 1536 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй