Шууд Chart

Японы Либерал Ардчилсан намын даргад нэр дэвшигчид бүртгүүллээ

2020-09-09 10:39:00

Японы  эрх баригч Либерал Ардчилсан намын  даргад нэр дэвшигчид   энэ  өрсөлдөөнд  оролцохоо илэрхийлж энэ мягмар гарагт албан ёсоор бүртгүүлээд  байна.  Тус намын  төв  байранд   нэр дэвшигчдийг бүртгэх  үйл  явц  болсон  юм. Намын даргын   өрсөлдөөнд  оролцохоо Японы сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга  Суга  Ёшихидэ гадаад хэргийн сайд асан,  намын улс төрийн зөвлөлийн дарга  Кишида Фумио, батлан хамгаалахын сайд асан  Ишиба Сигэру  нар  мэдэгдлээ.

Тэдний аль аль нь  Либерал Ардчилсан намаас  парламентад  сонгогдсон  20  гишүүний дэмжлэгийг илэрхийлсэн гарын үсгийг цуглуулж  бүртгэлээ  баталгаажуулсан  байна.  Ийнхүү намын даргын  төлөөх  өрсөлдөөн  эхлээд  байна.

Нэр дэвшигчид   сонгуулийн  сурталчилгаагаа   цар  тахлын  нөхцөл   байдалд  тохируулан хийх  ёстой. Намын даргыг  сонгох санал хураалт  ирэх  14-ний  өдөр болно. Харин  16-нд  парламентын  ээлжит бус  чуулганаар   шинэ  Ерөнхий сайдыг  батлах  юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Японы Либерал Ардчилсан намын даргад нэр дэвшигчид бүртгүүллээ  
Үзсэн: 1477 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй