Шууд Chart

Австралийн сэтгүүлчид Хятадын нутгийг орхин гарлаа

2020-09-09 11:49:51

Эй би Си  болон  Австралиан  Файнэншл  Ревью сонины  удирдлага  Бээжин, Шанхай дахь сэтгүүлчдээ шуурхай эгүүлэн татаад  байна. Хятадын  аюулгүй  байдлын яамны ажилтнууд тэднийг саатуулж, Си Жи Ти Эн телесувгийн ажилтан, Австралийн  иргэн  Чэн Лэйг баривчилсантай холбоотой  асуудлаар мэдүүлэг авсан байна. Үүний дараа Австралийн  сэтгүүлчид шууд  нутаг  буцах  онгоцондоо суужээ.

БНХАУ дахь Австралийн элчин сайдын яамны ажилтнууд Эй Би Си болон эдийн засгийн сонины удирдлагуудад Хятадын цагдаа нар тэдний  сэтгүүлчдийг сонирхож эхлээд  байгаа учир нутаг  буцаа  хэмээн  анхааруулж байсан юм байна.  Австралийн  2  сэтгүүлч   эх орон руугаа  буцахын  өмнө  Бээжин  Шанхай дахь дипломат төлөөлөгчийн газарт хэд хоног  байрлаж байжээ.

Харин  дипломат төлөөлөгч байлцуулсан  байцаалтын дараа сэтгүүлчдийн нутаг буцахыг нь зөвшөөрсөн байна. Ийнхүү Хятадад албан  ёсны  зөвшөөрөлтэй, Австралийн нэг ч сэтгүүлч сурвалжлагч  үлдээгүй аж. Австралийн гадаад хэргийн сайд Марис Пейн  тус улс Хятадад  саатуулагдсан  иргэд,  түүний дотор  сэтгүүлч  Чэн Лэйд консулын  дэмжлэг тусламж  үзүүлж байгааг  энэ хооронд мэдэгдсэн  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Австралийн сэтгүүлчид Хятадын нутгийг орхин гарлаа  
Үзсэн: 750 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй