Беларусийн сөрөг хүчний удирдагчид болох Мария Колесникова болон Антон Родненков, Иван Кравцов нарын хаана байгааг өчигдрөөс хойш тогтоож чадахгүй байгаагаа хамтран зүтгэгчид нь мэдээлж байсан. Тэгвэл Мария Колесниковаг Беларусь-Украины хилийг хууль бусаар нэвтрэх гэж оролдсон гэдэг үндэслэлээр саатуулан хорьсон. Харин нөгөө 2 улс төрч Беларусийн нутаг дэвсгэрийг орхин гарсан тухай Беларусийн хилийн байгууллагаас өнөөдөр албан ёсоор мэдэгджээ.
Колесникова, Кравцов, Родненков нар нь сөрөг хүчнийхний эмхлэн байгуулсан зөвлөлдөх зөвлөлийн гишүүд юм. Беларусийн төрийн мэдлийн Беларусь 1 телесувгаар Колесниковаг хилээр зугтан гарах гэж байхад нь баривчилсан. Харин хамтран зүтгэгч 2 нь оргон зугтаж чадсан бөгөөд Украины хилчидтэй хамт эрэн сурвалжилж байгааг мэдээлсэн байна. Гэвч сөрөг хүчний зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Максим Знак ор сураггүй болсонд тооцогдож байсан хамтран зүтгэгчдэд нь улсын хилээр оргон зайлах төлөвлөгөө огт байгаагүй гэдгийг баталсан байна.
Мөн Минскт холбоо тасрахаасаа өмнө эсэргүүцлийн жагсаалд оролцогчидтой нэгдсэн байсныг гэрчлэх бичлэгүүд байгааг ч ил болгож байна. Зөвлөлдөх зөвлөлийнхөн тэдэнтэй өчигдрөөс хойш холбоо барьж чадахгүй байгаа юм. Тэднийг урьдчилан хорих төвүүдэд саатуулж байгаа байх гэж таамаглаж байсан ч батлагдаагүй байна.
| Беларусийн сөрөг хүчний Зөвлөлдөх зөвлөлийн гишүүнийг саатуулан хорьжээ | ||
| Үзсэн: 665 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.