Шууд Chart

“АСЕАН”-ын гадаад хэргийн сайд нарын цахим уулзалт боллоо

2020-09-11 10:40:41

Зүүн Өмнөд Азийн Орнуудын Холбоо буюу АСЕАН-ны гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар ээлжит цахим уулзалтаа зохион явууллаа. Энэ удаагийн уулзалтад АСЕАН-ын албаныхнаас гадна Австрали болон Шинэ Зеландын Гадаад хэргийн сайд нар оролцож, цар тахлын нөхцөл байдал, талуудын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцжээ.  

АСЕАН-ын удирдагчид пүрэв гарагт хоёр ч уулзалтыг цахимаар зохион байгууллаа. Эхний уулзалт АСЕАН-ны гадаад хэргийн сайд нар болон Австралийн Гадаад Хэргийн сайд  Мэрис Пэйн нарын хооронд өрнөсөн юм. Австралийн Гадаад Хэргийн сайд “Ковид-19”-ын эсрэг АСЕАН-орнуудтай хамтран тэмцэнэ гэдгээ онцолсноос гадна Зүүн Өмнөд Ази  дах энх тайван, аюулгүй байдлыг хадгалах асуудлаар Австрали улс АСЕАН-ныг дэмжинэ  гэдгийг  илэрхийлжээ. Мөн Мэрис Пэйн цар тахлын дараах Австралийн эдийн засгийн сэргэлт Зүүн Өмнөд Азийн орнууд дахь нөхцөл байдалтай нягт  уялдаа холбоотой гэдгийг цохон тэмдэглэсэн юм.  Зүүн Өмнөд Азийн орнуудын эдийн сэргэлт, тогтвортой өсөлт бүхий л талд ашиг тусаа  өгнө гэдгийг Австралийн гадаад хэргийн сайд  хэлжээ.

Харин пүрэв гарагийн үдээс хойш АСЕАН-ын албаныхан Шинэ Зеландын Гадаад Хэрэг, Худалдааны яамны тэргүүн Крис Сеедтэй мөн л цахим уулзалт хийж, талуудын харилцааны асуудлаар санаа бодлоо солилцжээ. Цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор АСЕАН-ын удирдагчид гаднын орны төр засгийн удирдлагуудтай уламжлалт нүүр тулсан уулзалт хийх боломжгүй болоод байгаа юм. Үүнээс ч үүдэн тус холбооны сайд нар Ази болон Барууны орны гадаад хэргийн сайд нартай хэд хэдэн удаа онлайнаар ийнхүү уулзаад байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“АСЕАН”-ын гадаад хэргийн сайд нарын цахим уулзалт боллоо   
Үзсэн: 1150 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй