"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Бид энэ удаа зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэний талаар биш, тэднийг асарч, тэдэнтэй байнга цуг байдаг хүмүүсийн асуудлыг давхар хөндөж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд халамжийн мөнгөнөөс илүү нийгмийн амьдралд адил тэгш оролцох боломж, бололцоо шаардлагатай байдаг гэдгийг бидний уулзсан хүмүүс хэлж байлаа.
Тухайлбал ээжийнхээ асрамжид гэртээ байдаг охин өөртэй нь ижил хөгжлийн бэрхшээлтэй хүн байдаг гэдгийг мэддэггүй, энэ байдал нь эргээд түүнд ганцаардал болон бусдаас өөрийгөө дорд үзэх хандлага бий болгодог байна. /2020.09.12/
| Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцаанд адил тэгш оролцохыг хүсдэг | ||
| Үзсэн: 538 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.