Афганистанд үйл ажиллагаа явуулдаг Америкийн "CURE" хэмээх эмнэлэгт өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 24-ний өдөр халдлага гарч, тус эмнэлэгт ажилладаг Америкийн гурван иргэн амь үрэгдэн, нэг хүн шархадсан хэрэг гарлаа. Тодруулбал, тус эмнэлгийн хамгаалалтад ажилладаг цагдаагийн нэгэн ажилтан эмнэлгийн ажилчид руу гал нээжээ. Дараа нь сэжигтэн өөрийгөө буудан амиа егүүтгэхийг оролдсон ч амьд үлдсэн байна. Одоогоор цуст халдлагын шалтгаан нь тодорхойгүй байгаа ч сэжигтэн этгээдийг шалгаж байгаа гэж орон нутгийн хууль сахиулагчид мэдэгджээ.





| Афганистанд Америкийн гурван иргэн амь үрэгдлээ | ||
| Үзсэн: 910 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.