Шууд Chart

Малайзын осолдсон онгоцтой холбоотой мэдээллийг нууцлаж байна

2014-04-25 15:09:21

Өнөөг хүртэл олдоогүй байгаа Малайзын MH370 нисэх онгоцтой холбоотой зарим мэдээллийг тус улсын эрх баригчид олон нийтээс нууцлаж байна. Малайзын Засгийн газраас тус онгоцны нислэгтэй холбоотой мөрдөн байцаалтын анхан шатны илтгэлийг бэлдэж, НҮБ-д хүргүүлсэн ч энэ талаар олон нийтэд мэдээлэхгүй байгаа юм.   

Тус улсын эрх баригчид онгоцны зорчигчдын ар гэрийнхэнтэй уулзах үеэр мэдээллийг нууцласан зүйл байхгүй гэж удаа дараа мэдэгдэж байгаа ч мөрдөн байцаалтын мэдээллийг олон нийтээс нууцлаж байгаа нь асуудлыг улам хурцатгах болов.

Сураггүй бологсдын ар гэрийнхэн Малайзын талын мөрдөн байцаалтад илт сэтгэл дундуур байгаагаа удаа дараа илэрхийлж, ослын талаарх мэдээллийг ил тод гаргаж тавихыг шаардаж байна. Энэ хугацаанд сураггүй болсон MH370 онгоцыг хайх ажил далайн гүнд үргэлжилж, эрлийн ажлыг явуулахаар төлөвлөсөн газрын 90 хувийг самнаж дууссан ч ямар нэгэн ул мөр хараахан олоогүй байна. 


Малайзын осолдсон онгоцтой холбоотой мэдээллийг нууцлаж байна  
Үзсэн: 1196 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй