Шууд Chart

Өмнөд Солонгосын ерөнхий сайд огцрох хүсэлтээ гаргав

2014-04-28 06:19:39

Өмнөд Солонгосын Инчон хотоос Чежү арлыг чиглэн зорчиж явсан 475 зорчигч бүхий “Sewol” аяллын хөлөг онгоц энэ сарын 16-ны өдөр Өмнөд Чолла мужийн Жиндо арлын ойролцоо, эргээс 100 орчим км-ийн зайтай осолдож хэдэн зуун хүний амь нас эрсдэн, ор сураггүй болсон эмгэнэлт явдалтай холбогдуулан БНСУ-ын ерөнхий сайд ерөнхий сайд Чон Хон Вон албан тушаалаасаа огцрох хүсэлтээ гаргав. Тэрээр, "Би ингэx болсноо эрт зарлах байсан. Өөртөө хариуцлага аван огцрох цаг надад ирлээ" хэмээн мэдэгдэв. Олон нийтийн зүгээс осолдсон хүүхдүүдийг аврах ажиллагаа явуулахад цаг алдсан хэмээн буруутгагдаад байгаа Засгийн газрын тэргүүний хувьд энэхүү шийдвэрийг  гаргажээ.


Өмнөд Солонгосын ерөнхий сайд огцрох хүсэлтээ гаргав  
Үзсэн: 1012 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй