Шууд Chart

Олон улсын судалгааны төв байгуулах асуудлаар санал солилцов

2014-04-28 16:00:53

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад ажлын айлчлал хийж буй Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуягийг тус улсын Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд Др.Тонглун Сисулит  хүлээн авч уулзлаа.

Талууд Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааны механизм, түүний дотор Зүүн Азийн дээд хэмжээний уулзалт, АСЕАН-ны Яриа хэлэлцээний түнш болох Монгол Улсын хүсэл эрмэлзэл, Далайд гарцгүй, хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны төв байгуулах асуудал болон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүний сонгууль зэрэг олон асуудлаар илэн далангүй санал солилцов.
Тонглун Сисулитыг Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлахыг урьсан Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгыг талархан хүлээж авлаа.

Олон улсын судалгааны төв байгуулах асуудлаар санал солилцов   
Үзсэн: 773 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй