Шөнийн цагаар буюу 02:00 цагаас 06:00 цагийн хооронд гудамж талбай, олон нийтийн газарт чанга дуугаар хашгирвал 100 доллараар торгуулна. Мөн ийнхүү дуу чимээ тарих шалтгаан, нөхцөлийг бүрдүүлсэн тухайн үйлчилгээний төвийн менежертэй хариуцлага тооцно. Ийм нэгэн шинэ журам АНУ-ын Вашингтон ДС хотод мөрдөгдөж эхэллээ. Тэрхүү журам тус хотын Clarendon, Ballston, Pentagon City, Columbia Pike дүүргүүдэд хамаарах аж.
Зугаа цэнгээний газрууд ихээр төвлөрдөг дээрх бүсүүдэд оршин суугчдаас шөнийн цагаар ихээхэн дуу чимээтэй, амрах унтах боломжгүй байгаа талаар гомдол санал ихээр гарч байгаатай холбоотойгоор энэхүү журмыг баталж байгаа гэж орон нутгийн эрх баригчид мэдэгджээ.
| Чангаар хашгирвал 100 доллар... | ||
| Үзсэн: 790 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.