Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулан “Монгол, Туркийн харилцааны хөгжилт” номыг Монгол Улсаас БНТУ-д суугаа Элчин сайдын яамнаас эрхлэн хэвлүүллээ.
Номд хоёр улсын хооронд болсон өндөр, дээд хэмжээний айлчлалууд, тэдгээрийн үеэр гаргасан гол баримт бичгүүд, эдийн засаг, соёл, боловсрол, хууль сахиулах байгууллагын харилцаа, Монголын болон Туркийн Элчин сайд, Өргөмжит консулууд болон Туркт суугаа манай иргэд, оюутнуудын тухай өгүүлжээ.
Монгол, Турк хэлээр бичигдсэн энэ номд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг харуулсан 100 орчим гэрэл зураг оржээ.
| “Монгол, Туркийн харилцааны хөгжилт”-ийг харуулна | ||
| Үзсэн: 877 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.