Хорин есөн настай Питер Ирога хоёр метр 23 см өндөртэй. Тэрээр хамгийн урт хөлтэй хүнээр тодорчээ. Питерийн баруун хөл нь 36.5 см, зүүн хөл нь 37.5 см урттай байсан байна. Түүний хөл дээд амжилт эзэмшиж байсан өмнөх хүнийхээс нэг см-аар урт байгаа юм. Ийнхүү түүнийг Гиннесийн дээд амжилтын номд хамгийн урт хөлтэй хүнээр албан ёсоор бүртгэжээ. Питерийн хөл одоо ч өссөөр байгаа гэнэ.
Хүмүүс хөл рүү минь харчихаад их гайхдаг шүү гэж тэрээр хэлжээ. Хамгийн урт хөлтэй залуу өөртөө таарах гутал олж өмсөхөд хүндрэлтэй байдаг нь ойлгомжтой. Харин Австралийн Сидней хотын эмнэлгийн эмч нар түүнд туслахаар шийдсэн байна. Доктор Кол Хайн Шот хэлэхдээ “36 см урт хөлтэй хүнд таарах гутал урлахад 30 цаг зарцуулагдсан” гэж ярьсан гэнэ.
Соломан арлын уугуул тэрээр тархиндаа хавдартай учраас бие нь үргэлж өсдөг аж. Тэрээр удахгүй мэс засалд орж тархиныхаа хавдрыг авахуулах бөгөөд мэс заслын зардлыг буяны байгууллагаас гаргахаар болжээ. Сагсан бөмбөгийн од болж, Австралийн лигт тоглох нь Питерийн мөрөөдөл гэнэ.



| Дэлхийн хамгийн урт хөлтэй залуу... | ||
| Үзсэн: 1892 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.