Америкийн зүүн өмнөд нутгийн Миссури мужид нэгэн хөгтэй явдал болжээ. Гадаа тоглож байсан хүүхдүүдийн Матар! Матар! Матар! гэж орилох чимээнээр цагдаа нар ирж үзтэл өвсөн дунд аймшигтай том матар хэвтэж байжээ. Цагдаа нар ч цаг алдсангүй матрыг хоёр удаа буудаж аюулгүй болгосон байна. Харин нөгөө матар нь шавраар хийсэн хиймэл матар байжээ. Матарны эзэн хэлэхдээ “Цагдаа ирээд миний зовж хийсэн шавар матрыг хоёр буудаад хагалж орхисон” хэмээжээ. Цагдаа нар дараа нь андуурч хүний уран бүтээлийг эвдсэндээ уучлалт гуйжээ.
| Жинхэнэ матар уу, шавар матар уу | ||
| Үзсэн: 1982 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.