Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 15-нд АНУ-ын Массачусеттс мужийн Бостон хотод болж байсан марафон гүйлтийн тэмцээний үеэр хоёр удаа тэсрэх бөмбөг дэлбэрсний улмаас одоогийн байдлаар хоёр хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархадсан ноцтой хэрэг болсон. Бостоны марафон гүйлтийн үеэр бөмбөгт дэлбэлж алан хядах ажиллагаа үйлдсэн хэрэгт буруутгагдаад буй ах, дүү Царнаев сүлд модны гэрлэн чимэглэлүүд болон тоглоомон машины эд анги ашиглан тэсрэх бөмбөг хийсэн нь тогтоогдсон тухай өнгөрсөн лхагва гарагт хэргийг хянаж буй прокурорын газраас мэдээлжээ.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Царнаев нарын гэрээс тэсрэх бөмбөг хийсэн ямар нэгэн ул мөр олдоогүй ба энэ нь өөр газар тэсрэх бөмбөгийг хэн нэгний заавар удирдлага дор өөр байршилд хийсэн байж болох ажээ. Мөн энэхүү алан хядах ажиллагаа нь өөр хаа нэгтээ зохион байгуулахаар төлөвлөж буй томоохон нарийн удирдлага зохион байгуулалттай алан хядах ажиллагааны туршилт байж болохыг ч үгүйсгэх аргагүй гэж байна.
Ах Царнаев цагдаа нартай тулгарах үед буудалцааны үеэр амь үрэгдсэн бол дүү Царнаев амь гарч чадсан ч удалгүй айлын гадаа байршуулсан усан завин дотроос олон тооны сумны шархтай баривчлагдсан юм. Тэрээр одоогоор өндөржүүлсэн хамгаалалт бүхий хорих эмнэлэгт хэвтэж байцаалт өгч байгаа бөгөөд түүний гэм бурууг шүүхээс тогтоовол ялын дээд хэмжээ цаазаар авах хүртэл ял төлөвлөж магадгүй байгаа юм. АНУ-ын ХМТ-ныхон түүнийг сэтгэл санааны гүн хямралд орохоос сэргийлж түүний ахын үхлийн талаар өнөөг хүртэл дуулгаагүй байгаа гэнэ.










| Ах дүү Царнаев нарын хэрэглэсэн тэсрэх бөмбөгийн нууцыг тайлжээ | ||
| Үзсэн: 1518 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.