Шууд Chart

"Sextortion" нь үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг гэв

2014-06-05 08:32:45

Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотод саяхан зохион байгуулагдсан "Евроазийн хоёрдугаар удаагийн цахим гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хэсгийн уулзалт"-аас "Sextortion" буюу секс сүрдүүлгийн гэмт хэргийг үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг мөн гэж зарлалаа. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчид нь бүлгийн зохион байгуулалтад орсон буюу удирдагч, дарамтлагч, холбоо тогтоогч гэсэн гурван түвшинд үйл ажиллагаа явуулдаг. Өнгөрсөн хугацаанд Хонгконг, Сингапур, Филиппин улсын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэгтэй байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд 58 хүнийг эрүүгийн хариуцлагад татаж 250 гаруй техник хэрэгслийг эд мөрийн баримтаар хураан авсан байна.

Урьдчилан сэргийлэх ажлыг зөв оновчтой зохион байгуулах нь энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга хэрэгсэл гэдгийг Интерполоос зөвлөж байгаа юм. 


"Sextortion" нь үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг гэв  
Үзсэн: 2850 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй