Шууд Chart

Дэлхийн хэвлэл мэдээллийн салбарын тэргүүлэгч 30 компанийн жагсаалтад хятадууд хөл тавилаа

2014-06-05 11:55:42

Дэлхийн хэвлэл мэдээллийн салбарт тэргүүлэгч Топ-30 компанийн тоонд энэ жил Хятадаас анх удаа CCTV болон вэб үйлчилгээний Baidu компаниуд багтлаа. ZenithOptimedia компаниас гаргадаг энэ жагсаалтыг тэргүүлсэн “Google” компани ашиг орлогоороо, ард нь бичигдсэн “DIRECTV”-ийнхээс даруй 47 хувиар тасарчээ. “Google” түрүү жил бас энэ жагсаалтыг тэргүүлэхдээ, ардах компаниасаа ашиг орлогоороо 39 хувийн зөрүүтэй түрүүлж байсан юм. Хятадын үндэсний телевизийн CCTV компани дэлхийн тэргүүлэгч 30 компанийн 23-т жагсаж, “Facebook”-ийг ардаа орхижээ. Харин Baidu 28-д жагсаж, “Майкрософт”-ын өмнө бичигдсэн амжилт үзүүлсэн байна. Хятадын энэ хоёр компаниас гадна Бразилийн “Globo” телевизийн компани уг жагсаалтад хөгжиж байгаа орнуудын төлөөлөл болж багтсан байна.

Орчуулагч, редактор Л.Пүрэвдолгор


Дэлхийн хэвлэл мэдээллийн салбарын тэргүүлэгч 30 компанийн жагсаалтад хятадууд хөл тавилаа   
Үзсэн: 1000 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй