Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын Хувьсгалын 93 жилийн ойг тохиолдуулан БНПУ-д суугаа ЭСЯ, Польш дахь Монголчуудын Холбоо, Монгол оюутнуудын холбоотой хамтран “Монгол наадам-2014” арга хэмжээг Варшав хотын Повшин соёлын цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа.
Наадмын үеэр үндэсний бөх барилдаж, шагай харваагаар наадаж, бага насны хүүхдүүдийн дунд уралдаан зохион байгуулсан байна. Мөн ардын урлагийн “Дүнжингарав” хамтлаг, авьяаслаг оюутан залуус үндэснийхээ дуу хуур, бүжгийн дээжээс толилууллаа. Варшав хотын 300 гаруй оршин суугчид Монголын соёл урлаг, ёс заншилтай танилцсаны зэрэгцээ ардын дуу, морин хуур, хөөмий, монгол бүжиг, ардын хөгжмийн тоглолтуудыг ихэд талархан хүлээж авсан байна.
Монгол хээ угалз бүхий асар майхан барьж, монгол цагаан идээ, хоол, цайны дээж, монгол ахуй амьдрал, эрийн гурван наадам, дээл хувцас, үндэсний зан заншил польшуудын сонирхлыг ихээр татжээ.
Монгол хээ угалз бүхий асар майхан барьж, монгол цагаан идээ, хоол, цайны дээж, монгол ахуй амьдрал, эрийн гурван наадам, дээл хувцас, үндэсний зан заншил польшуудын сонирхлыг ихээр татжээ.
| Польш дахь монголчууд наадмаа хийлээ | ||
| Үзсэн: 949 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.