Шууд Chart

Турк улсад Монголын бизнесийн холбоо байгуулагдлаа

2014-06-12 11:01:14

Турк Улсын зарим бизнес эрхлэгчдийн санаачлагаар тус улсын Истанбул хотод Монголын үйлдвэрлэл, бизнесийн холбоо байгуулагдлаа.

 Монгол, Турк хоорондын эдийн засаг, худалдааны харилцааг идэвхжүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой уг холбоо нь 70 гишүүнтэй бөгөөд Монголд мөн салбараа байгуулжээ.
 
Монголын үйлдвэрлэл, бизнесийн холбооны ерөнхийлөгч Исмайл Дуру тэргүүтэй тус холбооны тэргүүлэгчид энэ сарын 11-ний өдөр Анкара дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд зочилж, хамтран ажиллах арга зам, ойрын үед хийх ажлын талаар ярилцаж,  санал солилцсон байна.
 
Монгол Улсаас БНТУ-д суугаа Элчин сайд Б.Батхишиг холбоо байгуулагдсанд баяр хүргээд Монголд  барилга, орон сууц, зам гүүр барих, арьс шир боловсруулж бэлэн бүтээгдэхүүн хийх, аялал жуулчлалын дэд бүтцийг өргөтгөх, Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг Туркийн том хотын дэлгүүрүүдэд зарах тасаг нээх зэрэг чиглэлээр хамтран ажиллахыг зөвлөж, Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалттай холбогдолтой мэдээлэл өглөө.

Турк улсад Монголын бизнесийн холбоо байгуулагдлаа   
Үзсэн: 640 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй