Шууд Chart

Австралийн парламентийн гишүүдэд мэдээлэл хийлээ

2014-06-24 08:50:36

Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Болд энэ сарын 17-ны өдөр Австралийн парламентын Гадаад бодлого, батлан хамгаалах болон худалдааны хамтарсан байнгын хорооны урилга, хүсэлтээр тус хорооны гишүүдэд Монголын гадаад бодлого, хоёр талын харилцааны асуудлаар мэдээлэл хийж, гишүүдийн сонирхсон асуултад хариулав.

Австралийн парламентын гишүүд Монголд Австралид сургууль төгсөгчдийн “Моззи” нийгэмлэг идэвхтэй ажилладаг, Австралийн Засгийн газраас Монголыг “Шинэ Коломбо төлөвлөгөө” хөтөлбөрт оролцохыг урьсан, Монгол, Австралийн хооронд боловсролын болон сайн дурынхан зэрэг иргэд хоорондын солилцоо идэвхтэй явагдаж байгааг онцлон тэмдэглэж байв.

Элчин сайдын зүгээс Монголын гадаад бодлогын үндсэн зарчмууд, тулгамдсан асуудлууд, “гуравдагч хөрш”-ийн бодлого, агуулга зэргийг тайлбарлан мэдээлж, Монгол-Австралийн харилцааны сүүлийн үеийн байдлаас ярив. Парламентын гишүүд Элчин сайдаас хоёр талын харилцаа, бүс нутгийн аюулгүй байдал болон Монгол дахь хөрөнгө оруулалтын нөхцөл байдал сайжирсан эсэх зэрэг олон тооны асуулт тавьж, эдгээртээ хариулт авсан бөгөөд зарим гишүүн Монголын эрх баригчид Австралийн иргэдийг хилээр гарахыг удаа дараа хориглож ирсэнд сэтгэл зовниж байгаагаа илэрхийлж байв. Энэхүү мэдээлэл нь Монголын нөхцөл байдлын талаар ойлголт өгөхөд чухал ач холбогдолтой болсныг оролцсон Австралийн парламентийн гишүүд тэмдэглэж байв.


Австралийн парламентийн гишүүдэд мэдээлэл хийлээ  
Үзсэн: 607 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй